ТОЙМ: Наймдугаар сарын эдийн засаг

2017-09-25 11:07:13

Өнгөрсөн сард эдийн засгийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлууд юу байв. Ямар ямар статистик юуны учир өөрчлөгдөв.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ОЙР БАЙГАА Ч…

Жил бүрийн наймдугаар сарын сүүлчээр эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг базаадаг.  

Бидний боловсролын салбарт зарцуулж буй мөнгөн дүн олон улсын жишгээс бага биш. 

Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй тул олон хүүхэд гэртээ үлдэж, бага ангийнхан гурван ээлжээр хичээллэдэг зовлон одоо ч байна. Харин их дээд сургуульд элсэгчид төлбөр өндөр байна, сургалтын чанар тааруу гэж шүүмжилдэг.

Тэгвэл бид боловсролын салбартаа ер нь ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийчихээд багш нараас өндөр дүн, ажил олгогчид чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийг их дээд сургуулиудаас шаарддаг юм бэ?

Судлаачид тухайн улс ДНБ-ий 6 орчим хувийг боловсролын салбарт зарцуулах шаардлагатай гэж үздэг. Тэгвэл жишиг Монголд хэрэгждэг үү?   

Боловсролын чанараараа гайхагддаг Япон, дэлхийн хамгийн олон шилдэг их сургуулиудтай АНУ-д дээрх харьцаа дүн ямар байгааг харуулъя.

Хүснэгтээс харвал бидний боловсролын салбарт зарцуулж буй мөнгөн дүн олон улсын жишгээс бага биш байна. Гэсэн ч хүүхдүүд эх хэлээрээ зөв ярьж чадахгүй байна гэж эцэг эхчүүд, төгсөгчид түүхий ирж байна гэж их сургуулийн багш нар гомдоллосоор.

Мөн хөдөөгийн багш нарт ногдох хүүхдийн тоо цөөн ч сурагчдынх нь сурлагын амжилт хотын хүүхдүүдийнхээс доогуур гэх мэт урвуу хамааралтай жишээнүүд боловсролын салбарт бий.

ХӨДӨӨ АЖ АХУЙ ХҮНД БАЙДАЛД ОРЛОО

Наймдугаар сар бол газар тариалангийн салбарынхны ид ажилтай үе. Тариаланчид хавар эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхээр ургац хураалтдаа ороод байна. Хөдөө аж ахуйн салбарын зарим дүнг танилцуулбал,

Тариалангийн нийт
талбай, га

Ашиглагдаж буй
талбай, га

Атаршсан
талбай, га

Ашиглалтгүй талбайн
эзлэх хувь

Улсын дүн

1 269 498

740 732

548 766

51.9

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ онд салбарын яамнаас техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, газрын эзэмшил, ашиглалтыг сайжруулах, эрчимжсэн МАА-н бүсийг тогтоох, талбайг бэлчээрийн малаас хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, бордооны зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, талбайг геомэтрийн зөв хэлбэрт оруулж өргөжүүлэх, чулуугүйжүүлэх, усалгаатай талбай нэмэгдүүлэх, талбайг малаас хамгаалан хашаа барих зэрэгт анхаарч ажиллажээ.

БУСАД ЗОРИЛТУУД

  • Таримал тэжээлийн 60 хувийг дотоодын ургацаас хангана.
  • Даатгалын тогтолцоог бүрдүүлнэ.
  • Нэгжээс авах ургацын хэмжээг 30 хувиар нэмэгдүүлнэ.
  • Зоорийн багтаамжийг 2016 оны түвшнээс 30 хувиар нэмэгдүүлж, зохистой дадал нэвтэрч, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болно. 
  • Жимс жимсгэний тариалалтыг 8 мянган га-д,  ургацыг 15 мянган тоннд хүргэнэ. 

Сүүлийн таван жилд улсын төсвөөс 159 тэрбумыг үр тарианы үйлдвэрлэлийг өсгөх зорилгоор зарцуулсан ч I гурилын үнэ 700-аас 1300 төгрөгт хүрч, хоёр дахин өсчихлөө. 

Манай улсын олон аймаг, сумдад гантай, гандуу зун болсон. Иймд газар тариалангийн гарц буурч, гурил, хүнсний ногооны үнэ өсөх вий гэх болгоомжлол байна. Улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай тариалжээ.

Энэ сарын 13-ны байдлаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай хураан аваад байна. Энэ тоо цаашид өснө. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн гурилын үнэ өсөхгүй, иймд талхны үнэ ч дагаж нэмэгдэхгүй гэж мэдэгдсэн. Гэвч ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгуудад огцом хүйтрэн, ургац хураалтад хүндрэл учруулж байна. Уг нь энэ салбарыг улсаас багагүй харж үздэг. Улсын төсвөөс олгодог татаас 2016 онд эргээд өсчээ.

                                      Үр тарианы үйлдвэрлэлд  үзүүлсэн  дэмжлэг 

Он

Урамшуулал

Шатахуун

Үрийн буудай

Нийт
/тэрбум.төг/

2012

27.8

3.0

2.0

32.8

2013

25.3

6.6

1.8

33.7

2014

24.7

8.6

7.3

40.7

2015

5.6

7.5

5.6

18.8

2016

16.0

9.4

7.8

33.2

Нийт 

99.4

35.2

24.5

159

Сүүлийн таван жилд улсын төсвөөс нийт 159 тэрбум төгрөгийг үр тарианы үйлдвэрлэлийг өсгөх зорилгоор зарцуулжээ. 2012 онд иргэд илүү өргөн хэрэглэдэг I гурилын үнэ 700 төгрөг байсан бол одоо 1300 төгрөгт хүрч, хоёр дахин өсчихлөө. Тэгэхээр төрөөс олгож буй тэр тэрбумаар хэмжигдэх татаасыг ч эргэж харах хэрэгтэй. 

Энэ сарын 13-ны байдлаар 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо хураан авсан талаар салбар яам мэдээлсэн. Буудай, гол нэрийн хүнсний ногоогоо энэ онд 100 хувь дотоодоос хангах зорилт тавьсан ч бүрэн биелэх боломжгүй болов.

Эдийн засгийн өсөлт саарсан өнгөрсөн жилүүдэд хөдөө аж ахуй бага боловчийг өсөлт бий болоход ихээхэн нэмэр болсон. Гэвч хүнсний үнэ өссөнөөр инфляц хөөрөгдөх эрсдэл нүүрлэлээ. 

Хүнсний ногооний үйлдвэрлэлд үзүүлсэн дэмжлэг буюу  улсын төсвийн хөрөнгө оруулалт 


2012

2013

2014

2015

Нийт

1

48.0

146.0

146.0

80.0

420

2

30.0

-

-

-

30

3

50.0

-

-

-

50

4

30.0

-

-

-

30

5

150.0

200.0

-

-

350